УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ СУРГАЛТ БОЛЛОО

ALs
5-р сарын 06 -нд

Сонгуулийн ерөнхий хорооноос Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаарх сургалтыг энэ сарын 2-3-ны өдөр зохион байгууллаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг сургалтаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, зорилго болон улс төрийн нам байгуулах, татан буулгахтай холбоотой зохицуулалтын талаар холбогдох мэргэжилтнүүд хичээл зааж, мэдээлэл өгсөн юм. Мөн улс төрийн намын орлогын эх үүсвэр, төрөөс олгох санхүүжилт, түүнд тавих хяналт, хандив, хориг,  тайлантай холбоотой мэдээлэл, зааварчилгаа өгөв.

Сургалтад Улсын дээд шүүхийн Улс төрийн бүртгэл мэдээллийн алба, Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газар, Улс төрийн намын санхүүжилт хяналтын газрын алба хаагчид оролцлоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна