Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ

ALs
5-р сарын 08 -нд

Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.

Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Монголиан Транс Лайн ХХК гурван төмөр зам хамтран “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүрэх нүүрсний эхний галт тэрэг өнөөдрөөс /2024.05.07/  аялж эхэллээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК энэ оны гуравдугаар сард Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт руу хүргэх нөхцөлөөр анх удаа арилжсан гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна