Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилт дэвшүүлж, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Изинис Эйрвэйз ХХК 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Мөн Хонконг, Бусан, Чонжу чиглэлд 2024 оны зургадугаар сарын сүүлээр хуваарьт нислэг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна