Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу "Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолын төсөлд олон нийтээс санал авахаар танилцуулж байна.
Та журмын төсөлтэй ЭНД дарж танилцана уу. Та журмын төсөлд холбогдох саналаа kharaatbus@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Холбогдох утас: 77104949 (4-39)
Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна