Зоос гоёлоос СУИС чиглэлд зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлийг түр өөрчилнө

ALs
2024 оны 5-р сарын 15 -нд

Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Анкарагийн гудамж буюу Зоос гоёлын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цаг хүртэл өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан хаана.

Иймд тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлд түр өөрчлөлт оруулна хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Тодруулбал Ч:8, Ч:9, Ч.35, Ч:55, Ч:66 чиглэлүүд Сүхбаатарын гудамжаар, Ч:23, Ч:28 чиглэлүүд нь Их сургуулийн гудамжаар тус тус тойрч үйлчилгээ үзүүлнэ.

Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна