"Дөргөний эрэг дээрх 247" залуучуудын фестиваль зохион байгуулна

ALs
2024 оны 5-р сарын 17 -нд

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар залуучуудад зориулсан “Жангар” энтертаймент фестивалийг зохион байгуулдаг. Энэ жил гурав дахь удаагаа “Дөргөний эрэг дээрх 247” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар тус аймгийн ЗДТГ-аас “Чуулга уулзалт энэ жил 7 хоногийн турш үргэлжилнэ” гэж мэдээллээ. Фестивальд 21 аймаг, хотын залуус оролцоход нээлттэй аж.

Ташрамд, мэдээлэхэд Монголын 7 дахь том нуур болох Дөргөн нь Ховд аймгийн Чандмань, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймгийн Дөрвөлжин зэрэг 3 сумын заагт орших баруун Монголын Их нууруудын хотгор дахь давст нуур юм. Улаанбаатар хотоос 1300 км зайтай.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна