2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

ALs
5-р сарын 22 -нд

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, хугацаа хэмнэх болсон юм. Мөн Төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч нэмэгдэж буйг албаныхан хэллээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан:

-Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 3411 гаруй хүн шалгалт өгч байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалт өгөх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллаж байна.

2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт тавдугаар сарын 22,24-нд үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна