Ирэх даваа гаргаас 9 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ

ALs
2024 оны 5-р сарын 29 -нд

Улаанбаатарын дулааны сүлжээл2023-2024 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдөр дууссан. Үүнтэй холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн.

Нийт 8 багц засварын ажил төлөвлөснөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд үргэлжилж байна. Иймд зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж байгаа.

Ирэх даваа гарагаас буюу зургадугаар сарын 3-наас зургадугаар сарын 12-ныг хүртэл 9 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ:

  • Төв гандан,
  • Бөмбөгөр худалдааны төв,
  • Баянбүрд төв,
  • 7-р хороолол,
  • Хангай хотхоны орчмын хэрэглэгчид,
  • 100 айл,
  • КТМС,
  • Цэцэг зочид буудал,
  • 12-р хороолол орчмын  хэрэглэгчид.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна