“Монгол дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал” хэлэлцүүлэгт оролцлоо

ALs
2024 оны 5-р сарын 30 -нд

  “Монгол дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал” хэлэлцүүлгийг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй (НҮБХХ) хамтран өнөөдөр (2024.05.29) зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар оролцов.

       Хэвлэл мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) дээрх санаачилгыг дэмжих зорилготой бөгөөд засаглалыг сайжруулах, авлигын эсрэг арга хэмжээний талаар мэдээлэл авах боломжийг эрэлхийлж буй Монгол Улсын ЗГ-ын хүчин чармайлтыг дэмжихийн тулд холбогдох оролцогч талуудтай хамтран ажиллах, цаашдын үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уг хэлэлцүүлэг нь төрийн байгууллагуудын ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг болох, улс төрчид, албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааг нягтлан шалгах олон нийтийн санал бодлыг тэтгэх зорилготой. Япон улс нь мөн тус асуудлын хүрээнд өөрсдийн сорилттой тулгараад байгаа тул энэ хүрээнд Монгол Улсын туршлагаас суралцахыг мөн зорьсон байна.

       Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Хүний эрхийг хангах үндэсний хороо, Улсын дээд шүүх, Харилцаа холбооны зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Прокурорын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна