ЦЕГ: Өмнөговь аймагт зам тээврийн осол гарч хоёр хүүхэд нас барсан

ALs
2024 оны 5-р сарын 30 -нд

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр (2024.05.29) 18:30 минутын орчимд зам тээврийн осол гарлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ талаар ЦЕГ-аас “Цагдаагийн байгууллага ослын дуудлагыг хүлээн авч шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Замын зорчих хэсэгт хөдөлгөөнд оролцож явсан том оврын автомашин суудлын тэрэгний араас мөргөсний улмаас ноцтой осол гарчээ. Ослын улмаас автомашинд зорчиж явсан бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан” гэв.

Хэргийг харьяа аймгийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна