Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Р.Онончимэг, А.Отгонцэцэг нар АНУ-ын Калифорнийн Их сургуулийн профессор Мэй Лин Спенсэрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, хуульч, орчуулагч Ц.Одонжав болон бусад албан хаагчид оролцов.
Уулзалтаар ШЕЗ-өөс зохион байгуулж буй шүүгчийн сонгон шалгаруулалт, АНУ-ын хуульчийн мэргэжлийн шалгалт явуулдаг аргачлалын асуудлуудаар харилцан мэдээлэл солилцов. Профессор Мэй Лин Спенсер нь АНУ-ын Төрийн департментаас хэрэгжүүлдэг "Фулбрайтын мэргэжилтэн" хөтөлбөрийн хүрээнд хуульчдын холбоонд зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна