Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн сонгон шалгаруулалттай холбогдуулан ээлжит бусаар хуралдлаа.
Хурлаар Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээ болон тэнцсэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулж, тогтоол гаргалаа.
Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 28 сул орон тоонд нийт 69 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгснөөс 5 нэр дэвшигч 50 ба түүнээс дээш оноо авч тэнцэн, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцохоор боллоо.
Шалгалтад Жаргалсайханы Азбаяр 50 оноо, Жаргалсайханы Батмөнх 51.38 оноо, Энхбатын Долгорсүрэн 51.44 оноо, Лхамсүрэнгийн Золзаяа 51.02 оноо, Ширзагдын Отгонбаяр 50.33 оноогоор тус тус тэнцэв. Эдгээр тэнцсэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 144 дугаартай тогтоолтой танилцана уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна