Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цагт эхэлсэн. Нэр дэвшигчийн өргөдөл, баримт бичгийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.
Дээрх хугацаанд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 209 тоот танхимд ирүүлнэ үү.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбогдуулан selection.judges.mn системд бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийн талаарх зөвлөмжтэй ЭНД дарж танилцана уу.
Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам болон Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлалд оруулсан нэмэлт өөрчлөлт 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Тус журам, аргачлалд хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт, өөрчлөлт орсон тул Та уншиж танилцан нэр дэвшигчийн өргөдлийн маягтыг шинэчилсэн загвараар бөглөж ирүүлнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна