Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслахуудад зориулсан мэргэшүүлэх сургалт өнөөдөр (2024.09.26) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Сургалтад нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 111, орон нутгийн шүүхийн Тамгын газрын 116, нийт 227 шүүгчийн туслах хамрагдаж байна.
Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг нээж, суралцагчдад амжилт хүслээ.
Сургалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр бүлэг “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан хууль эрх зүйн мэдлэг олгох, шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйл явцад анхаарах асуудлыг шинжлэн судлахад чиглэж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, сургагч багш Э.Золзаяа Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглэхтэй холбоотой бусад асуудал, Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал зэргээр хичээл орох юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна