Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

ALs
2024 оны 9-р сарын 27 -нд

 Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.09.26) боллоо. Хуралдаанаар эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилт болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын үйл ажиллагаатай танилцаж, чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд дүн шинжилгээ хийх, арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай танилцах, журмын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн удирдамжийг батлав.

            Мөн эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалтын хөтөлбөрийг хэлэлцэж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдаас эрхэлж буй ажлынхаа хүрээнд илүү гүнзгийрүүлэн судлах мэдлэг мэдээлэл, сургалтын агуулга, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгааг авч сургалтын хөтөлбөртөө тусгахаар шийдвэрлэв.

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна