Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба төрийн үйл ажиллагаанд оролцох нь сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо

ALs
2024 оны 9-р сарын 27 -нд

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Хуулийн хэлтсийн дарга Б.Оюунгэрэл, ахлах мэргэжилтэн Ц.Гүнзаяабаяр, Ө.Уртнасан нар өнөөдөр (2024.09.27) Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөрт зориулсан Мэдээллийн хүртээмжийн тэлэлт ба төрийн үйл ажиллагаанд оролцох нь сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

       Тус хэлэлцүүлгийг Глоб Интернэшнл төв, Авлигатай тэмцэх газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой хамтран Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

      Энэхүү хэлэлцүүлэгт Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга, Х.Наранжаргал, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нарын хүндэт зочид, мөн Монголын төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, Монгол дахь олон улсын байгууллагын төлөөлөгчид уригдан оролцлоо.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна