ХБНГУ-ын Бавари мужийн Хууль зүйн яам, Ерөнхий прокурорын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа

ALs
2024 оны 9-р сарын 27 -нд

Ханнс Зайделийн Сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк,  Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын сангийн шугамаар Монгол Улсад айлчилж буй Мюнхений Ерөнхий прокурорын газрын Бавари мужийн Хууль бус хөрөнгө нөхөн сэргээлтийн төв зохицуулалтын газрын дарга, ахлах прокурор Хилдегард Боймлер-Хөсл, Бавари мужийн Хууль зүйн яамны сургалт, шалгалтын эрх зүй болон олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн референт, прокурор Таня Вагнернарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд  өнөөдөр /2024.09.27/ хүлээн авч уулзлаа.
      Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийг төлөөлөн тус зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам Н.Баасанжав оролцож, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн дарга Э.Энхзаяа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын Ахлах мэргэжилтэн Б.Сугармаа, Ханнс Зайделийн Сангийн эрх зүйн төсөл хариуцсан менежер С.Бүжинлхам нар байлцав.

       Уулзалтын үеэр хоёр улсын шүүхийн байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо. Шүүхийн цахимжилт, ялангуяа хавтаст хэргийг цахим болгох арга ажиллагааны талаар, мөн шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүргэдэг шүүхийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэн сургах, харилцан туршлага солилцох чиглэлээр үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэн үргэлжлүүлэх боломжийг судалж үзэхээр болов.

 

 

Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна