Өчигдөр /2024.12.06/ хоёр монгол иргэн БНХАУ-ын иргэдийг барьцаалж, нэгийнх нь амийг хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг Монголд түр оршин суудаг хятад иргэд тосож авчээ.
Энэ үед Монголын хоёр иргэн тэднийг барьцаалж, мөнгө нэхсэн. Улмаар нэгийг нь буудаж амийг нь хөнөөсөн байна.
Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна