Вагоны аж ахуйн албаны хамт олон, нийт вагончид 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна

ALs
4-р сарын 11 -нд

Төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны баталгааг хангах үндсэн чиг үүргээ манай вагоны аж ахуйн албаны хамт олон, вагончид нэр төртэй гүйцэтгэж байдаг билээ.
Манай вагончид УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр хөдөлгөөнд оролцож байгаа өөрийн болон хувийн хэвшлийн 15 мянга шахам хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг шалгалт хийхээс гадна өөрийн засварын депод урсгал болон их засварыг хийж аюулгүй байдлыг нь бүрэн хангаж байдаг.
УБТЗ-ын хамт олон сүүлийн жилүүдэд ачаа тээврийн түүхэн шинэ дээд олон амжилтыг тогтооход вагончдын оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл асар их юм.
20 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаа Вагоны албаны хамт олон, нийт вагончиддоо баярын мэнд дэвшүүлье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна