"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 46.20 ам.доллароор амжилттай арилжааллаа. Арилжаанд нийт 2 оролцогч оролцож 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлууллаа.
Компани Тавантолгойн ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна