A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/admin/web/als.mn/public_html/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/admin/web/als.mn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 87
Function: get_all_weather

File: /home/admin/web/als.mn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/als.mn/public_html/index.php
Line: 146
Function: require_once

Ирэх сарын 12-ноос өмнө 65 нас хүрсэн ахмадууд Насны хишиг авна

Ирэх сарын 12-ноос өмнө 65 нас хүрсэн ахмадууд "Насны хишиг" авна

ALs
2024 оны 1-р сарын 04 -нд

Жил бүрийн сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 65 болон түүнээс дээш настай ахмад настанд улсын төсвөөс санхүүжүүлэн насны хишиг олгодог.

Энэ онд шинээр “Насны хишиг”-т хамрагдах 1958 оны долоодугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргах юм байна.

Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх бөгөөд "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх шаардлагатай.

Харин өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул шинээр хүсэлт гаргах шаардлагагүй аж.

Ташрамд мэдээлэхэд, ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор анх Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийг 1995 онд баталж байсан. Хуулийг сүүлд 2017 онд шинэчлэн баталсан. Хуулийн дагуу:

  •     65-69 нас 50 мянга
  •     70-79 нас 80 мянга
  •     80-89 нас 150 мянга
  •     90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөг олгодог.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна