“Даарах завгүй WINTERLAND 2024” ОУ-ын фестивал энэ сарын 12-14-ний өдрүүдэд болно

ALs
2024 оны 1-р сарын 04 -нд

“Даарах завгүй WINTERLAND 2024” ОУ-ын өвлийн фестивалийг 2024 оны 1-р сарын 12-14 өдрүүдэд Архангай аймаг, Тамирын голын эрэг дээр, Монголын анхны “Өвсөн стадион”-д зохион байгуулна. Хөтөлбөрт:

  • “Тамирын жавар 2024” мөсний шагайн аварга шалгаруулах тэмцээн
  • Монголд анх удаа “Дарвуулт чарга” спортыг таниулах арга хэмжээ
  • ”100000 ямаа - 100000 жуулчин” төслийн нээлтийн үйл ажиллагаа
  • ”Хангайн Хасар” шилдэг монгол банхар нохой шалгаруулах тэмцээн, үзэсгэлэн
  • Жороо морины уралдаан
  • ”Өвлийн гоёл” өвлийн үндэсний хувцастай шилдэг оролцогчдыг шалгаруулах тэмцээн
  • Өвлийн үзэсгэлэн худалдаа, үйлчилгээ
  • Мөсөнд авиралт
  • Монгол кёрлинг
  • Харзны усанд орох
  • Мөсний сур харваа
  • Морин харваа
  • Сарлаг унах
  • Морь унах
  • АТВ чаргаар гулгах
  • Мөсөн урлалын бүтээл
  • Хөгжөөнт тэмцээн уралдаан
  • Winterland DJ show afterparty (12, 13) - тусгай хөтөлбөр
  • Өвөлжилтийг дэмжих хөнгөлөлттэй өвс тэжээлийн хангамж

Мөн УБ-АРА чиглэлд нэгдсэн автобус үйлчилгээ үзүүлэх аж. Автобус үйлчилгээний үнэ 180,000 төгрөг. Эл төлбөрт автобус үйлчилгээ, мөн Winterland International DJ Party-д нэвтрэх хоёр өдрийн тасалбар багтсан ажээ.

Дараах линкээр орж суудал баталгаажуулах боломжтой. https://rb.gy/ig6qq3

Санаачлагч: Архангай аймгийн ЗДТГ Ерөнхий зохион байгуулагч: Архангай аймгийн “Эртний Нүүдэлчдийн Өлгий” АЖХ, ARA COMPLEX Хамтран ажиллагч байгууллагууд: БОАЖЯ, АЖМХ, Монголын Мөсний Шагайн Холбоо, Монголын Банхар Судлалын Холбоо, “Дарвуулч Чарга” клуб, Жаргалант Харвест ХХК

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна