"ЭТТ-АРХИВ" ҮҮССЭНИЙ 12 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

ALs
Баасан, 16:47 минут

Монгол Улсад архивын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “ЭТТ-Архив” байгуулагдсаны 12 жилийн түүхэн ойн баярын энэ өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, компанийн түүхэн баримтыг үнэн зөв, нягт нямбай хадгалж хамгаалан ажиллаж буй нийт ажилтан, албан хаагч Та бүхэнд баярын мэндчилгээ дэвшүүлье.

Архивын алба бол байгууллагын эрх зүйн баталгаа, түүхэн өв сан, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон стратегийн чухал нэгж юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт ажилтнууд баримт бичгийн үнэн бодит байдал, ил тод байдал, хариуцлагатай ажиллах зарчмыг мөрдөн, компанийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.

Компанийн албан хэрэг хөтлөлт, архивын тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын түвшний стандарт, шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө өдөр бүр чин зориг, ур чадвар, хичээл зүтгэлээ зориулж буй Та бүхнээр бид бахархдаг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түүхийг бүтээлцэж, баримтаар баталгаажуулах эрхэм үйлсийн эзэд болсон нийт ажилтнууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна