“Тэнгэрийн хүү” жүжгийг шинэ найруулга, бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд толилуулна

ALs
2024 оны 1-р сарын 04 -нд

2011 онд буюу Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан Б.Цогнэмэхийн зохиол "Тэнгэрийн хүү" түүхэн жүжгийг олны хүртээл болгосон.

Уг уран бүтээлийг энэ онд шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж, үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна хэмээн Улсын Драмын Эрдмийн Театраас мэдээлэв.

Шинэ найруулга, бүрэлдэхүүн бүхий “Тэнгэрийн хүү” жүжиг үзэгчдийн хүртээл болоход 58 хоног үлдлээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна