Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

ALs
2024 оны 1-р сарын 02 -нд

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-ний даваа гарагт Япон улсын төв хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Улмаар Ишикава мужийн Ното хотод цунамигийн түгшүүр зарлаад байв.

Газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алдсаныг NHK суваг мэдээллээ. Газар хөдлөлт болсон 50 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 30 гаруй мянган өрх цахилгаангүй болсон юм.Өчигдөр таван метр хүртэлх өндөр цунами ирж болзошгүйг Японы цаг уурын албанаас мэдээлж байсан бол өнөөдөр өглөөний байдлаар 1 метр хүртэл болж буурсан хэмээн зарлажээ.

Газар хөдлөлтийн төв хэсгээс 540 километрийн зайд амьдардаг иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн аж.АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нар Япон улсын ард иргэдэд туслахад бэлэн буйгаа мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: The Japan Times, BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна