‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн ШИНЭ ТӨРЛИЙН НҮҮРСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэж, албан ёсоор БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн боллоо.
Тавантолгой ордыг цогцоор хөгжүүлэх, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд Цанхийн 3 дах уурхайг 2025 оны 01 сарын 13-ний өдөр нээж, шинэ сайн чанарын 1/3 коксжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Уг бүтээгдэхүүний үнслэг 10-аас бага, Дэгдэмхий бодисын хэмжээ 37-оос бага, барьцалдах шинж чанар 80-аас дээш, хүхэр 0.6-аас бага буюу сайн чанарын нүүрсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.
“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ төрлийн нүүрсэн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд урт хугацаанд тогтвортой нийлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна