Европын холбооны санхүүжилттэй техникийн хамтын ажиллагааны SOCIEUX+ хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “SOCIEUX+ Action 2025-03 Mongolia: Хууль эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан ХАБЭМ-ийн төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар шат эхэллээ.
Төслийн хүрээнд БНЧУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны яамны Хяналт шалгалт, хөдөлмөрийн аюулгүй байдлын газрын дарга Люси Киселова, Шведийн хаант улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн үндэсний зөвлөлийн зохицуулагч Карин Маргарета Фликт, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд энэ сарын 15, 16-ны өдрүүдэд төслийн хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо.
Хөтөлбөрийн үр дүнд ҮО, МШӨ-ий бүртгэл, мэдээлэл, статистикийн тогтолцоог сайжруулах замын зураглал, төлөвлөгөө боловсруулж, нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэлтийн шийдвэр гаргалтыг дэмжих юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна