Д.Алтжин чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

ALs
3 цагийн өмнө

Хорватын Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчин Тогтохын Алтжин хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Алтжин хагас шигшээд U23 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн аварга Сакура Онишитай барилдан ялагдаж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон. 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчин Анастасия Сиделниковатай хүч үзэж 6:4 онооны харьцаагаар яллаа. Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр эмэгтэйчүүдийн

  • 53 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг,
  • 62 кг-д дэлхийн аварга П.Орхон,
  • 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа,
  • 72 кг-ын жинд Ази тивийн аварга З.Болортунгалаг нар барилдана.

Мөн 50 кг-д Б.Мөнхнар, 65 кг-д Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө барилдах юм.

Эх сурвалж: МҮОХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна