Автомашины торгуулиа цахимаар төлөх ЗААВАР

ALs
2024 оны 1-р сарын 02 -нд

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн торгууль, төлбөр, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг мэдэгдсэн.

Учир нь Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхлэх юм. Уг хуульд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заажээ.

Автомашины торгуулиа төлөх БОЛОМЖУУД:

  • Торгуулийн мэдээллээ http://torguuli.police.gov.mn/ хуудсаар дамжин орж, автомашины улсын дугаараа оруулаад шалгах боломжтой. Торгуулийн мэдээллийн санд бүртгэгдсэн эсэхийг шалгахдаа тээврийн хэрэгслийн дугаар эсвэл жолооны үнэмлэхний дугаарыг оруулна. Хайлт хийхийн өмнө баталгаажуулах зурган кодыг заавал оруулах ёстой.
  • Голомт банкны “Интернет банк” цахим хуудсаараа нэвтрэн ороод "Төлбөр" цэсэнд "Торгууль төлөх" гэсэн цонх бий. Цонхыг нээхэд автомашины улсын дугаараа оруулах хэсэг байгаа. Мөн “SocialPay” гар утасны аппликейшнаар дамжуулж цахим хэлбэрээр төлөх боломжтой.
  • Гар утсандаа "Gerege" апликейшнийг суулгаж цахим хэлбэрээр төлөх. Мөн “Гэрэгэ киоск” машинаар дамжуулж биеэр төлөх боломжтой бөгөөд байршлын мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • Smartcar.mn цахим хуудсаар дамжуулж торгуулийн мэдээллийг лавлаж, төлөх боломжтой:
  • Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал Е-Монголиа системээр дамжуулж өөрийн нэр дээрх болон тээврийн хэрэгслийн дугаар торгуулийн мэдээлэл лавлах, торгуулийн төлбөр төлөх боломжтой.
  • Ebarimt.mn цахим төлбөрийн системээр дамжуулж торгуулийн мэдээллийг лавлаж, төлөх боломжтой.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна