Их мастер Т. Мөнхзул ДАШТ-д түүхэн амжилт гаргалаа

ALs
2024 оны 1-р сарын 02 -нд

Узбекистан улсын Самарканд хотноо зохиогдсон түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Үндэсний шигшээ баг,” Каисса клубийн шатарчин Их мастер Т. Мөнхзул түргэн буюу блиц төрөлд тэмцээний туршид хошуучлагчдын эгнээнд дэлхийн шилдгүүдтэй хамт манлайлан оролцож, шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна. 

Монголын шатрын түүхэнд АЛТАН үсгээр бичигдэж, үл мартагдах маш том амжилт боллоо хэмээн Монголын шатрын холбоо мэдэгдлээ.

Арван долоон өрөг тоглохдоо дөрвөн шатрын дэлхийн аваргуудтай оноолт таарч хоёрыг нь хожиж нэгтэй нь тэнцсэн бол нийт арван хоёр эрэгтэйчүүдийн их мастер цолонд хүрсэн энэ цаг үеийн шилдэг эмэгтэй шатарчдыг хожиж, тэнцсэн нь дэлхийн шатрын сонорт хүрсэн гайхамшигтай үзүүлэлт болсон байна.  

Эрэгтэй шатарчдын хувьд энэ жил эх орноо төлөөлөн Их мастер С.Билгүүн, ФМ М.Амилал, ФМ С.Чингүүн нар блиц болон рапид төрөлд оролцож, дэлхийн дэвжээнд Магнус Карлсен тэргүүтэй шатарчидтай өрсөлдөж, ур ухаанаа амжилттай сорьжээ.

 

Нийтэлсэн: Т.Урангуа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна