748.8 МЯНГАН ТОНН НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

ALs
2025 оны 10-р сарын 31 -нд

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6 удаагийн арилжаагаар 748.8 мянган тонн нүүрс 47.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.  Үүнд:

✅Баяжуулсан 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 19.2 мянган тонн, 95.7 ам доллароос  дуудаж, 117.7 ам.доллароор арилжаалж 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅Баяжуулсан эрчим хүчний нүүрс - Ганцмод боомтоор 25.6 мянган тонн, 51.40 ам.доллароос дуудаж, 57.1 ам.доллароор арилжаалж 1.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅Эрчим хүчний нүүрс - Мандал боомтоор 256.0 мянган тонн, 48.90 ам.доллароос үнэ дуудаж, 48.90 ам.доллароор арилжаалж 12.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 64.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 114.80 ам.доллароор арилжаалж 7.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 98.80 ам.доллароор арилжаалж 12.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅Эрчим хүчний нүүрс- Ганцмод боомтоор 256.0 мянган тонн, 43.50 ам.доллароос үнэ дуудаж, 43.50 ам.доллароор арилжаалж 11.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна