УОК-иос газрын тосны бүтээгдэхүүн импортлогч байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийв

ALs
2023 оны 12-р сарын 25 -нд

УОК-ын Шуурхай штабаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Ник, Петростар, Шунхлай, Сод Монгол, Магнай трейд, Газ Ойл, Нью энержи стар, Синчи ойл зэрэг аж, ахуйн нэгжийн удирдлагууд оролцож, шатахуун тээвэрлэлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон юм.

Улсын хэмжээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард нийт 175 мянган литр АИ-92, дизель түлш оруулж ирсэн бол энэ сар гарсаар 21-ний өдрийн байдлаар 136 мянган литр АИ-92, дизель түлш нийлүүлээд байна. 



Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, зарим газарт их хэмжээний цас орсны улмаас зам даваанд хүндрэл учирч, шатахуун тээвэрлэгч аж, ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа удаашрах, түгээлт хийх автомашинуудын хүрэлцээ муу байгааг энэ үеэр онцоллоо. 

УОК-ын шуурхай штабаас  өвөлжилтийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд хоол хүнс, эм тариа, өвс тэжээл, мах тээвэрлэлт зэрэг чиглэлийн тээврийн хэрэгсэлд  QR кодоор ялгах тэмдэг хийж, шатахуун түгээлт хийх боломжоор ханган, тасралтгүй, шуурхай  байхад анхаарч, өдөр тутамд хяналт тавьж ажиллаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна