Халз барилдаанд чөлөөт бөхийн баг яллаа

ALs
Даваа, 10:25 минут

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх & Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан гэнэтийн бэлэг, гал гарсан уран хурц барилдаанаар дүүрэн сайхан болж өндөрлөлөө. 

1999 онд анх зохион байгуулагдсан жүдо, чөлөөтийн тамирчдын халз барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд “хайнаа”-г хагалж, долоон тойргийн дараах байдлаар 27:22 давааны харьцаатайгаар чөлөөт бөхийн баг яллаа. 

Чөлөөт бөхийн багт:

  • Улсын арслан Б.Орхонбаяр
  • Улсын заан М.Лхагвагэрэл
  • Улсын заан Д.Хүдэрбулга
  • Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо
  • Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар
  • Улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагнай
  • Аймгийн арслан Ч.Алтангэрэл
  • Аймгийн арслан М.Цэрэн
  • Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар багтсан бол дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, Монгол Улсын начин Ж.Чулуунбат нар ажиллав. Ялсан баг 50.000.000 төгрөгийн бай шагнал гардлаа.

Жүдо бөхийн багт: 

  • Дархан аварга Н.Батсуурь
  • Улсын заан Д.Анар
  • Улсын заан Б.Серик
  • Улсын начин Х.Цогтгэрэл
  • Улсын начин Б.Лхагвадорж
  • Улсын начин Б.Түвшинтөгс
  • Улсын начин Э.Мөнхжаргал
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
  • Аймгийн арслан М.Баяржавхлан
  • Аймгийн начин Б.Гончигсүрэн нар барилдсан бөгөөд дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар, жүдоч Х.Цагаанбаатар ажилласан юм. Тус баг 25.000.000 төгрөг гардав.  

Мөн чөлөөт бөхийн шилдэг тамирчдын төлөөлөл Гавьяат тамирчин Т.Тулга, ОУХМ, сумын заан О.Сүлдхүү, З.Занабазар нар жүдо бөхийн багийн шилдгүүд болох Гавьяат тамирчин, сумын заан Д.Төмөрхүлэг, Гавьяат тамирчин Ё.Басхүү, Э.Ариунболд нартай үндэсний бөхөөр өрсөлдөж, 8:1 даваагаар мөн чөлөөт бөхийн баг ялалт байлуулж, тав болон гурван сая төгрөгийн шагналын эзэн боллоо. Эх сурвалж: МҮБХ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна