Иргэдийг нийтийн тээврээр цэвэр агаартай газарт хүргэх маршрутын санал авч эхэлжээ

ALs
Даваа, 10:46 минут

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн автобус явуулах маршрут, хугацаа, төлбөрийн талаар НЗДТГ-аас санал авч эхэлжээ.

Тодруулбал, Тэрэлж, Дугуй цагаан, Скай ресорт цанын бааз, Хандгайт, Найрамдал зуслан, Жаргалантын амны жуулчны бааз руу автобус явуулах маршрутыг гаргасан байна.

Харин автобусаар үйлчлүүлэх төлбөрийг үнэгүй эсвэл 500-5000 төгрөгийн хооронд байхаар тооцоолжээ.

Иргэд https://forms.gle/7TPNiNBtpuxL26QB7 хуудсаар орж саналаа өгч, дэмжвэл эдгээр амралт, жуулчны бааз руу автобус үйлчилгээнд явах аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна