Монгол Улс 2024 оны 5 дугаар сараас ерөнхий боловсролын I-V ангийн нийт 33 сурах бичгийг бүрэн дижитал, интерактив болгосон гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Мичиганы их сургуулийн мэдээлснээр жил бүр уламжлалт сурах бичгийг хэвлэхэд 30 сая мод огтолдог гэсэн тооцоолол бий. Цахимжуулсны үр дүнд байгаль орчинд ээлтэй, орон зайнаас үл хамааран хаанаас ч ашиглах боломжтой, тогтмол шинэчлэл хийж, салбарын статистик мэдээллийг ашиглах боломжтой зэрэг олон давуу тал үүссэн.
Манай улс НҮБ-ын "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд “Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт” сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ чиглэлд боловсролын салбарт хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг танилцуулж байснаас дараах үр дүнг гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна