Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дасгалжуулагч багш М.Бундмаад автомашин бэлэглэжээ

ALs
Мягмар, 09:55 минут

Парис-2024 олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Баасанхүү өөрийн багш, дасгалжуулагч Гавьяат тамирчин М.Бундмаад талархал илэрхийлж, автомашин бэлэглэжээ. Автомашиныг тамирчны аав багшид нь өнөөдөр хүлээлгэн өгсөн байна. Дасгалжуулагч М.Бундмаа, Дасгалжуулагч хүний хөдөлмөрийг үнэлж ийм сайхан машин бэлэглэсэн шавьдаа үнэхээр их баярлалаа. Аав, Ээж хоёрт нь мөн маш их баярлалаа. 

Машины дугаар нь түүний барилдаж, дасгалжуулдаг жин болох 4852 буюу 48кг, 52кг гэж онцлоод шавьдаа амжилт хүссэн байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна