Аравдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь

ALs
Лхагва, 09:53 минут

Монголын үндэсний бөхийн холбооноос аравдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ. 

  • 16-18-нд 09:00 ба 14:30 цагаас 

Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан,

  • 19-нд 13:00 цагаас 

Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 

  • 20-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 

  • 27-нд 13:00 цагаас 

Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна