Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д явна

ALs
Лхагва, 09:12 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12-р сарын 1-9-нд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ айлчлалаас ирснээс хойш Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын нэгдсэн чуулганд оролцоогүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2024.12.16/ агаарын бохирдлын асуудлаар сайд, дарга нарыг өрөөндөө дуудаж уулзсан бөгөөд уулзалтад оролцох хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлсэн боловч мөн ирээгүй.

Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ руу явсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна