Монголын Кино урлагийн зөвлөлөөс Найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” уран сайхны киног 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд “Гадаад хэл дээрх шилдэг кино” төсөлд өрсөлдүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус зөвлөлөөс наймдугаар сарын 24-ний өдөр Оскарын шагналд өрсөлдүүлэх гадаад хэл дээрх кинонд “Амигдала филмс” ХХК-ийн уг бүтээлийг Монгол Улсаа төлөөлөн оруулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасныг уран бүтээлчид болон иргэд эсэргүүцэж, нийгмийн сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Иймд “Амигдала филмс"-ийн хүсэлтийн дагуу тус зөвлөлөөс ээлжит бус хуралдаан зарлаж, “Баавгай болохсон” киног Монгол Улсаа төлөөлөн Оскарын шагналд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдүүлэх шийдвэр гаргаж, уг албан бичгийг гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна