Хурдан уншлагын ДАШТ-ээс Б.Баасандорж мөнгөн медаль хүртжээ

ALs
2024 оны 12-р сарын 09 -нд

World Speed Reading Championships-2024 буюу Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас анхны мөнгөн медальтан төрлөө.

Монголын Оюун Ухааны Академийн Ахлах дасгалжуулагч, Ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Б.Баасандорж уг амжилтын эзэн болжээ.

Хурдан уншлагын тэмцээний үндсэн шалгуур нь урьд өмнө хаана ч хэвлэж байгаагүй зохиол буюу бүтэн ном уншуулж дараа нь ойлгоцыг нь олон талт асуулт, тест, үг нөхөж бичих зэргээр  шалгадаг байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна