"Хунт нуур" хүүхэлдэйн жүжиг 12-р сард хоёр удаа тоглоно. П.И.Чайковский "Хунт нуур" бүжгэн жүжгийн үлгэр, домгоос сэдэвлэн бүтээсэн "Хунт нуур" хүүхэлдэйн жүжиг нь 5-с дээш насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцогт тохирсон улсын хүүхэлдэйн театрын сор болсон бүтээлүүдийн нэг юм.
Эрт цагт хар санаат шидтэн хорвоогийн хамгийн гоо үзэсгэлэнт охидыг хулгайлан өөрийн цайздаа хорьдог байжээ. Охидоо алдсан ээжүүдийн сэтгэлийн гуниг зовлонг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ийм зовлонд унасан нэгэн эх охиноо хайн явсаар хар шидтэний цайзыг олж ирээд охиноо суллахыг гуйн уйлан хайлан зогссоор... Энэ явдлыг мэдээд охидоо алдсан ээж, аавууд шидтэний цайзыг зорьсон боловч хаягдаж хоцорсон цайз, өмнө нь тогтсон нуур, хэсэг хун шувуудаас өөр юу ч байсангүй...
Энэхүү түүхийг өгүүлэх "Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг 12 сарын 14, 15-нд 14:00 цагт тоглох аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна