Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэв.
Актад гарын үсэг зурах ёслол өчигдөр Парис хотноо зохион байгуулагдлаа. Тус улсын хууль сахиулах байгууллагын шалгалтаар эдгээр олдворууд нь Монголын говиос олддог үлэг гүрвэлийн чулуужсан олдвор болох нь тогтоогджээ.
Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин болон хоёр талын албаны хүмүүс оролцлоо.
Монголд хүлээлгэн өгч байгаа 29 багц олдвор дунд 70-65 сая жилийн тэртээ Монголын говиор амьдарч байсан тарбозаврбатаар, теропод, орнитомимозавр, гидрозавр зэрэг шинжлэх ухааны нэн өндөр ач холбогдолтой үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэсгүүд байгааг шинжээчид дүгнэлтдээ дурджээ. Дээрх олдворыг эгүүлэн авах ажил 2016 оноос эхэлсэн, хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү эцэслэн шийдэгдэв гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна