Н.Баасандамба: Орон сууцжуулалтын тусгай банк байгуулна

ALs
7-р сарын 23 -нд

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Баасандамба танилцуулж байна.  

Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар Орон сууцжуулалтын тусгай банк байгуулах шийдвэр гарлаа. Тус банк байгуулах ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийн ЭЗХ-ийн сайд Н.Учралаар ахлуулж, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчны сайд Б.Батбаатар, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Аубакир нарын сайд нар ажлын хэсэгт багтжээ.  Ажлын хэсэг энэ чиглэлээр шуурхай ажиллаж, Засгийн газарт танилцуулах үүрэг авсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна