Дэлхийн хамгийн урт мөсөн гулгуурын талбай дахин ажиллаж эхэллээ

ALs
2024 оны 1-р сарын 22 -нд

Канад улсын Оттова хотод дэлхийн хамгийн урт, байгалийн мөсөн гулгуурын талбай байдаг. Тодруулбал Оттоваг Кингстонтой холбодог 202 километр урттай Ридо суваг өвлийн улиралд хөлдөж, мөс тогтсоноор хэсэг газрыг нь мөсөн гулгуурын талбай болгон ашигладаг. 

Өнгөрсөн жил тус талбайд хангалттай мөс тогтоогүйн улмаас анх удаа үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд энэ жилээс эргэн нээгдэж байна.

7.8 километрийн урттай тус мөсөн гулгуурын талбай нь 50-иад жилийн өмнө анх үйл ажиллагаагаа эхэлж байв.

Канадын иргэд болон жуулчдын хамгийн ихээр зорин очдог газруудын нэгээс гадна ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан юм.Агаарын температур цельсийн -20 хэмд 10-14 өдөр үргэлжилж, мөсний зузаан 30 сантиметрээс давж байвал мөсөн гулгуурын талбайг нээдэг гэв.

Эхний ээлжид талбайн 1.9 километр орчмыг нь нээлттэй болгоно хэмээн мэдээлжээ. Нэгдүгээр сараас гуравдугаар сарын эхэн үе хүртэл ажилладаг бөгөөд үнэ төлбөргүй, долоо хоногийн долоон өдөр 24 цагийн турш нээлттэй байдаг аж. 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна