ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна

ALs
2024 оны 1-р сарын 29 -нд

ОХУ-ын  Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. 

Аюулт үзэгдлийн улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, бизнес эрхлэгчдийг гэрээсээ ажиллахыг уриалан, “Онц байдал” зарласан байна. Цасан шуурганы улмаас Южно-Сахалинск хотын нийтийн тээвэр, зорчих төв замууд гурван метрт хүрсэн зузаан цасанд боогджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна