Хятадын арми Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийж эхлэв

ALs
5-р сарын 24 -нд

БНХАУ-ын арми пүрэв гарагт Тайванийн ойр орчимд цэргийн сургуулилалт хийж эхэлжээ. Тодруулбал сөнөөгч онгоц, пуужин илгээх, зарим объектод цохилт өгөх сургуулилт хийсэн хэмээн Тайванийн төв телевизээр мэдээлсэн байна.

Сургуулилалтын хариуд Тайванийн Батлан хамгаалах яам агаарын довтолгооноос хамгаалахад бэлтгэж, ойролцоох бүс нутгуудад цэргүүд илгээсэн гэж мэдэгдсэн бөгөөд газар нутгаа хамгаалж чадахдаа итгэлтэй байгаа гэв.

Энэ долоо хоногт арлын шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөх ёслол болсон бөгөөд Хятадын эрх баригчид түүний бодлогын эсрэг байр суурьтай байгаа юм.

Тодруулбал БНХАУ Тайванийг өөрсдийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд шинэ Ерөнхийлөгч Уилльяам Лайг “салан тусгаарлагч” гэж нэрлэдэг.

Ерөнхийлөгч Лай даваа гарагт тангаргаа өргөх ёслолын үеэр Бээжинг Тайваньд үзүүлэх заналхийллээ зогсоохыг шаардсан нь Хятадын дургүйцлийг хүргэсэн гэж болно.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна