“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль энэ сарын 15, 16-нд болно

ALs
2-р сарын 10 -нд

Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилгоор “Улаанбаатар" өвлийн явган алхалтын фестиваль арга хэмжээг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна.

Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Итали улсын төлөөлөл оролцох бөгөөд 250 гаруй алхагч оролцохоор бүртгүүлээд байна.

Өвлийн явган алхалтын фестивалийг дараах хоёр маршрутаар зохион байгуулна. Үүнд:

  • 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс “Жавхлант” өртөө
  • 2025 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Скай резорт" цанын бааз хүртэлх маршрутаар алхана.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жэжү хотын Аялал жуулчлалын газар, “Жэжү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд гурван чиглэлд Олле стандартын явган аяллын замыг засаж, тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна