Зам тээврийн яам төрийн албан хэргээ кирил, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэллээ.
Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна" гэж заасан. Хуулийн хэрэгжилтийг хангахад Зам тээврийн яамны салбар харъяа байгууллагууд манлайлан ажиллана гэв.
Үүний дагуу 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэллээ.
Эх сурвалж: Зам тээврийн яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна