Ebarimt.mn-ээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ?

ALs
Баасан, 11:27 минут

 Ebarimt.mn веб сайтаар ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх зааврыг хүргэж байна.

  1. Та өөрийн гар утас болон компьютероос Ebarimt.mn веб сайт руу орно.
  2. РД оруулах хэсэгт шимтгэл төлөх иргэний РД-ыг оруулаад ШАЛГАХ товчийг дарна.
  3. Шимтгэл төлсөн сарууд НОГООН өнгөөр, төлөгдөөгүй сарууд УЛААН өнгөөр ялгаран гарч ирнэ.
  4. Үүний дараа төлөгдөөгүй саруудын урд тэмдэглээд ДААТГУУЛАГЧИЙН ТӨРӨЛ болон АЙМАГ, ДҮҮРГЭЭ сонгоод ТӨЛӨХ товчийг дарна.
  5. Автоматаар QR код үүсэж гарч ирнэ. Энэхүү QR кодыг өөрийн хэрэглэдэг банкны апликейшнаар уншуулан төлбөрөө төлөхөд 10-15 минутад баталгаажих юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна