Улсын начин Э.Батмагнай улсын заан Б.Серикээр долоо давж, Ерөнхийлөгчийн цом өргөлөө

ALs
Даваа, 09:31 минут

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан дөрвийн даваа өндөрлөлөө.

Дөрвийн даваа: 

  • Улсын аварга О.Хангай улсын начин Э.Мөнхжаргал
  • Улсын аварга П.Бүрэнтөгс Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан М.Бэлгүтэйд
  • Улсын арслан Б.Орхонбаяр Улсын заан Э.Батмагнайд өвдөг шороодлоо.

Тавын давааг Улсын арслан Ц.Бямба-Отгон манлайлан барилдаж эхлэв. Тэрбээр аймгийн арслан М.Бэлгүтэйг амлан барилдаад давсанд тооцсон боловч хөлийн  цэцийн шийдвэрээр Улсын гарьд Ц.Бямба-Отгон аймгийн арслан М.Бэлгүтэй нарыг дахин барилдуулахаар боллоо. 

Тавын даваа: 

  • Улсын заан Б.Серик улсын начин Э.Мөнхжаргалаар
  • Улсын заан М.Лхагвагэрэл улсын харцага Г.Ганхуягаар
  • Улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн арслан М.Бэлгүтэйгээр
  • Улсын начин Э.Батмагнай улсын заан Д.Хүдэрбулгаар давж, шөвгийн дөрөвт үлдлээ. 

Дархан аварга Н.Батсуурь нэгийн даваанд аймгийн арслан Ц.Лувсан-Адъяад өвдөг шороодлоо. Тавын даваанд найман өөр аймгийн бөхчүүд үлдлээ. Тавын даваанд найман өөр аймгийн бөх үлдлээ. Тухайлбал,

  • Улсын арслан Ц.Бямба-Отгон- Өвөрхангай Төгрөг сум
  • Улсын харцага Г.Ганхуяг- Ховд Булган сум
  • Улсын заан Б.Серик- Баян-Өлгий Улаанхус сум
  • Улсын заан М.Лхагвагэрэл- Завхан Яруу сум
  • Улсын заан Э.Батмагнай- Баянхонгор Жинст сум
  • Улсын заан Д.Хүдэрбулга- Төв Өндөрширээт   
  • Улсын начин Э.Мөнхжаргал- Архангай Хотонт сум
  • Аймгийн арслан М.Бэлгүтэй- Дорнод Баян-Уул сум 

Зургаагийн даваа: Их шөвгийн дөрөвт улсын арслан Ц.Бямба-Отгон улсын заан Б.Серикийг амлаж, Улсын заан М.Лхагвагэрэл улсын начин Э.Мөнхжаргал нар тунаж барилдахаар боллоо.  Улсын заан Б.Серик улсын арслан Ц.Бямба-Отгоноор зургаа давж, үзүүр түрүүнд үлдлээ. Улсын залуу начин Э.Батмагнай  улсын заан М.Лхагвагэрэлийг давлаа. Энэ цагт барилдаж буй үндэсний бөхийн хамгийн залуу начин Э.Батмагнай улсын заан Б.Серикээр долоо давж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын эзэн боллоо. Улсын начин Э.Батмагнай 2001 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төржээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна